Цэс хаах Бүтээгдэхүүн үйлчилгээ Хэрэгжүүлсэн төслүүд Бидний тухай Мэдээлэл Холбоо барих change_language: mn EN

Үндэсний агуулгыг дэлхийд

Бүтээгдэхүүн үйлчилгээ

tU7wLZCWCILcxStmXVtoIFo4lhTeUxIy76XEzZ1b
Цахим сэтгүүлзүйд шинэ төрх, шинэ хэрэглээ бүхий GoGo.mn сайтыг 2007 онд уншигчдад танилцуулж, 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид Монголын хамгийн өргөн хэрэглэж буй, итгэж болох сайтуудын нэг болж чадсан бөгөөд баталгаатай, тэнцвэртэй мэдээллийг хүргэхээс гадна уншигчдадаа гэгээлэг, хэрэгтэй мэдээллийг хүргэхийг зорин ажиллаж байна.
tU7wLZCWCILcxStmXVtoIFo4lhTeUxIy76XEzZ1b
AsgWSAtit8gsZkjyYeVMNDKdG64Ul2OsmBbLUezF
Yolo.mn вебсайт нь 2016 оноос хойш Z үеийнхэнд зориулсан медиа контентыг тасралтгүй хүргэж байгаа бөгөөд энтертайнмент, боловсрол чиглэлийн контент бүтээдэг, мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран өсвөрийнхөнд сэтгэлзүйн зөвлөгөө хүргэдэг Монголын цор ганц бөгөөд топ вебсайт юм. Залуу үеийн бүтээлч хамт олноор багаа бүрдүүлсэн yolo.mn вебсайтаас та бүхэн сонирхолтой нийтлэл, комик, бичлэг зэрэг төрөл бүрийн контентуудыг хүлээн аваарай.
AsgWSAtit8gsZkjyYeVMNDKdG64Ul2OsmBbLUezF
bzWq0NF6ztljLBaSXmNf3iA7CDNkfFmjOG8gGiZt
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн чөлөөт цагт зориулсан сургамжит үлгэр, дуу, шүлэг зэрэг боловсрол хөгжлийн контентыг болон эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө мэдээллийг www.maamuu.mn сайт 2017 оноос эхлэн өдөр бүр танд хүргэж байна.
bzWq0NF6ztljLBaSXmNf3iA7CDNkfFmjOG8gGiZt
lWqfciVD5rEHLMoVaKSSi3kIlJEvpT4HY2o5N8XQ
ПР агентлагийн бизнесийн хүрээнд бид харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн контент үйлдвэрлэх, хөгжүүлэх, контентийг зорилтот медиа сувгаар түгээх зэрэг бүтээлч цогц маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Маркетингийн мэргэжилтнүүд, сэтгүүлч, найруулагч, зураглаач, зурагчин, дизайнер, зураач, сошиал хариуцсан мэргэжилтэн зэрэг бүтээлч залуус контентийг тескт, видео, фото, аудио, гра​фик, анимэйшн, комик зэрэг бүхий л хэлбэрээр бүтээж байна.
lWqfciVD5rEHLMoVaKSSi3kIlJEvpT4HY2o5N8XQ
qsie0s64OX4CJtF5IFwu8VcfQFsHKvVgjyWlnQXB
Хүүхдийн эрт үеийн хөгжил боловсролд эергээр нөлөөлөх зорилготой Маамуу төслийг 2016 оноос эхлүүлсэн цагаас хойш 17 ангит 2D, 3D цуврал хүүхэлдэйн киног толилуулаад байгаа гол дүрийн баатрууд болох Аами, Таами хоёр маань хүүхэд, багачуудын хайртай, үндэсний шилдэг дүр болж чадсан юм. Бид дотоодын контентын хоосон орон зайг нөхөхийн зэрэгцээ дэлхийд өрсөлдөх монгол брэнд дүрийг хөгжүүлэн ажиллаж байна.
qsie0s64OX4CJtF5IFwu8VcfQFsHKvVgjyWlnQXB
8XWSOAKBF1Xte3sN5vpqv4MZJurGhCJPIorUipuI
Хүүхэд багачуудад байгаль экологи, хүрээлэн буй орчны мэдлэгийг сонирхолтой байдлаар олгох адал явдалт “Ногун” комик цуврал 2014 онд анхны дугаараа өлгийдөн авч 20 цуврал номыг уншигч багачууддаа хэвлэмэл байдлаар хүргээд байна. Mplus аппликейшнээс дуу, дүрстэйгээр дижитал хувилбарыг хүлээн авч үзэх боломжтой.
8XWSOAKBF1Xte3sN5vpqv4MZJurGhCJPIorUipuI
ie6hjm2HHgpKy2yyoKQJcACP6dqKlUjgZ3GWz9mt
Mongol Music дуу хөгжмийн дистрибьюшн үйлчилгээгээр дамжуулан Монголын хамтлаг дуучид, эрх эзэмшигч уран бүтээлчдийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр хөгжмийн дэлгүүр, стрим болон бусад үйлчилгээнд нийлүүлж байна. Бидэнтэй хамтарснаар уран бүтээлч та өөрийн дуу, хөгжмийг найдвартай платформуудаар борлуулж нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой.
ie6hjm2HHgpKy2yyoKQJcACP6dqKlUjgZ3GWz9mt
zZiKtLCrTIUBlpB0lfNffvDoNp3OPLXnwjdxdv8b
Бид 2017 оноос эхлэн албан байгууллага, хамт олны захиалгат хурал чуулган, хүлээн авалт, тоглолт, баярын цэнгүүн, бүтээгдэхүүний нээлт, танилцуулга зэрэг гадаад дотоодын нийт 100 гаруй арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан туршлагатай ба цахим урилга, онлайн бүртгэлийн цоо шинэ үйлчилгээ болох eventhub платформыг монголдоо анх удаа хэрэглэгчдэдээ санал болгож байна.
zZiKtLCrTIUBlpB0lfNffvDoNp3OPLXnwjdxdv8b
JYURrPrK1qAWoIilWgP7vmrurAxuN3QHhu59jKBc
Дотоодын болон гадаадын томоохон байгууллагуудад программ хангамж, хөгжүүлэлтийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Бид захиалагчийн хүсэлт, шаардлагын дагуу сүүлийн үеийн технологид суурилсан бүх төрлийн вэбсайт, мобайл аппликэйшний хөгжүүлэлтийг оновчтой шийдлээр, өндөр чанартай хийж гүйцэтгэдэг.
JYURrPrK1qAWoIilWgP7vmrurAxuN3QHhu59jKBc

Бидний тухай

Гүйцэтгэх захирал Э. Чинзориг
Э. Чинзориг
Гүйцэтгэх захирал

Монгол Контент ХХК-ийн цахим хуудаст тавтай морилно уу. Дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх эрхэм зорилго бүхий бидний хамт олон үндэсний төдийгүй олон улсын зах зээлд таниулсан өөрийн онцлог, бүтээлч ур чадвараа шингээсэн оюуны бүтээлүүд, орчин үеийн мэдээллийн технологи, дижитал хувьслын ололт амжилтуудад суурилсан программ хөгжүүлэлт, мэргэжлийн өндөр ёс зүй, редакцын хараат бус байдлыг бүрэн хэрэгжүүлсэн дижитал хэвлэл мэдээллийн тэргүүлэгч платформ, оюуны өмчийн эрхийг сахин хамгаалсан контент түгээлтийн сүлжээгээрээ дамжуулан хамтрагч, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөж, ашигт ажиллагааг бий болгох, дижитал хувьслыг хэрэгжүүлэх найдвартай, мэргэжлийн хамтрагч, үнэ цэн бүтээгч байх болно. Орчин үеийн бизнесийн ертөнцөд сонголтгүй сонголт болоод байгаа дижитал хувьслыг харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх хамтрагчийн хувиар өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй хэрэглэгчийн зан төлөвт тохирсон, маркетингийн шинэлэг арга барилыг ашиглан, орчин үеийн зах зээлд тэсрэлт хийн, өөрийн үнэ цэнийг бий болгоход тань бид дэмжлэг үзүүлэх болно. Монгол Контентийн хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахдаа туйлын таатай байх болно.

Хүндэтгэсэн, Э. Чинзориг

Эрхэм зорилго, Алсын хараа

Бид мэргэжлийн өндөр ур чадвар, бизнесийн ёс зүй, инновацид тулгуурласан контентыг бүтээж, нийгмийн сайн сайханд манлайлагч байна.

Уриа үг

Үндэсний агуулгыг дэлхийд

Үнэ цэнэ

Ажилтнууд, Хамтын ажиллагаа, Тэмүүлэл, Бүтээмж

Бидний төлөөлөл

Албаны захирал З.Отгонтуяа
З.Отгонтуяа
Албаны захирал
Анх компани байгуулагдахад маркетингийн ажилтнаар ажилд орж байлаа. Энэ хугацаанд олон шинэ зүйлийг сурч мэдэж, хөгжиж 16 жилийн хугацаанд хамт олонтойгоо мөн олон төсөл хөтөлбөр, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дээр ажиллалаа. Компани маань Монголдоо контентийн салбарт анхдагч гэсэн олон зүйлийг хийж байгаа залуу, чадварлаг, авьяас нь ундарсан залуучуудын нэгдэл болсон газар юм.
Хэлтсийн менежер Р.Адъяасүрэн
Р.Адъяасүрэн
Хэлтсийн менежер
12 дахь жилдээ "Монгол Контент"-ын эд эс болон ажиллаж байна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч. Үргэлж суралцаж, хөгжиж байгаа болохоор тэр байх. "Монгол Контент"-ын хамгийн чухал нь, энд “өвгөн хуурч” болтлоо ажиллах болсон шалтгаан нь хамт олон. Бид хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжилдөж, хамтдаа ажлыг умалзуулдаг тийм л гоё “гарууд”. Оператороос эхэлж, менежер хүртлээ мэргэжлийн төдийгүй хувь хүний хувьд олон зүйлийг суралцаж, түүнийгээ хэрэгжүүлж явна даа.
Албаны захирал Б.Ариунбилэг
Б.Ариунбилэг
Албаны захирал
Их сургуулиа төгсөөд орсон ‘анхны’ ажил минь. "Монгол Контент"-д 12 жил ажиллахдаа компанийнхаа бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ болон харилцагч байгууллагуудтай хамтран нийгмийн олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, компанийнхаа болон улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Тэргүүлэгч дижитал контентийн компанийн хувьд шинийг санаачлагч, шинийг нэвтрүүлэгч байж ирсэн нь хувь хүний хувьд өөр өөр мэдлэг, туршлага, үр дүнг бий болгож чаддаг учир ажлаасаа эрч хүч, урам зориг авдаг.
Зураач А.Билэгжаргал
А.Билэгжаргал
Зураач
"Монгол Контент"-д 6 жилийн хугацаанд ажиллахдаа сургуульд сурсан мэдлэгээ бататган анимаци яаж хийх, хэрхэн комик ном бүтдэг болон 3D дээр хэрхэн ажиллах гэх мэт олон зүйлсийг сурсандаа олзуурхаж явдаг. Би "Маамуу" төслийн анимэйшн хүүхэлдэйн кинон дээр ажилладгаараа бахархдаг. Учир нь хүүхэд багачууд ирээдүйд зөв төлөвшсөн хүүхэд болоход нь бага ч болов хувь нэмэр болж байгаа юм болов уу гэж боддог.
Албаны захирал Г.Гомбо
Г.Гомбо
Албаны захирал
Манай компани их онцлогтой. Бусад IT-н компанид орвол зөвхөн IT мэргэжилтэй хүмүүстэй л харилцаж, зөвхөн тухайн салбарынхаа хүрээнд л мэдээлэл, мэдлэг цуглуулна. "Монгол Контент"-д бол зураач, сэтгүүлч, найруулагч, аниматор, зохиолч, программ хангамжийн инженер, маркетинг, санхүү гээд олон салбарын хүмүүстэй хамт ажиллаж, танилцах боломжтой байдаг. Мөн олон салбарын ондоо төслүүд рүү орж хөгжих боломжтой. Бид өөрсдийгөө улам хөгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн баг хамт олон болохоор хичээнгүйлэн ажиллаж байна.
Сэтгүүлч Б.Нямдарь
Б.Нямдарь
Сэтгүүлч
"Монгол Контент" ХХК-д ажиллаад 12 жил болжээ. Өдгөө Gogo.mn сайтад боловсролын салбар хариуцсан сэтгүүлчээр ажилладаг. Хоёр дахь гэр бүл минь болсон хамт олонтойгоо хамтран ажиллах, тэднээс суралцах, өсөж хөгжих сайхан санагддаг. Мэдээж хувь хүнийхээ хувьд болон мэргэжил, ур чадварын хувьд ч хөгжиж дэвшиж байна. Үүний цаана чадварлаг хамт олон, нэр хүндтэй бөгөөд байгууллагын сайн соёлыг нэвтрүүлсэн "Монгол Контент" ХХК-ийн эерэг нөлөө бий. Бид зөвхөн хамтран ажиллаад зогсохгүй бие биенээсээ үргэлж суралцаж, нэгнээ урамшуулахаас гадна шүүмж, алдаа дутагдал байвал нээлттэй хэлж, эерэгээр хүлээн авч, засаж сайжруулан урагшилдаг.

Мэдээлэл

moco-logo
Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот 14220, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж - 28, МПМ Цогцолбор

Холбоо барих

976-75553131

contact@mongolcontent.mn

© Mongolcontent LLC.